Ухаалаг хот гэж юу вэ ?
Дэлхийн томоохон хотуудын талаарх мэдээлэлд “ухаалаг хот” гэсэн үг байдаг. Үүнийг дагаад олон хотууд ухаалаг хот болохын тулд сая сая доллар цацаж байна. Тэгвэл ухаалаг хот гэж яг юу вэ?
Одоо цагт хүмүүс мэдэхгүй байгаа зүйлээ google-ээс хайгаад л олчихдог болсон. Хэрвээ та Google-ээс “ухаалаг хот гэж юу вэ?” гэж хайх юм бол википедиа дээр “ Ухаалаг хот гэдэг нь үйл ажиллагаагаа илүү үр дүнтэй, хурдан явуулахын тулд маш олон төрлийн технологийн дэвшил ашигладаг хот” гэж бичсэнийг унших болно.
Ухаалаг Хот
Бидний зориго
Ухаалаг хот гэдэг нь янз бүрийн мэдрэгч \чип, датчик\ зэрэг сүлжээнд холбогддог физик төхөөрөмжүүд, харилцаа холбооны технологийг ашиглан цахим өгөгдлийг цуглуулан замын хөдөлгөөн, эрчим хүч, усан хангамж, хог хаягдал, хууль сахиулах, сургууль, эмнэлэг зэрэг хотын дэд бүтэц, үйл ажиллагаа, нийтийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран удирддаг хотын шинэ хэлбэр юм.
Инновац
Судлаачдын үзэж буйгаар ухаалаг хот болохын тулд хот нь цахим болон тоон технологийг өргөн хүрээнд нэвтрүүлсэн байх, мэдээлэл, харилцаа, холбооны технологийг төрийн байгууллага, төрийн үйлчилгээнээс эхлээд өргөн хүрээнд нэвтрүүлсэн байх, хотын асуудлыг шийдэхдээ инновац, шинэ мэдлэгийг заавал ашигладаг байх шаардлагатай.
Хялбар түргэн
Хотын янз бүрийн хэсэгт суурилуулсан ухаалаг технологи нь албан хаагчид болон хотын дэд бүтцийн аль алинтай шууд холбогдож, хотод болж буй үйл явдлыг шууд хянах, хариу шийдвэр гаргах боломжийг олгож байдаг. Тиймээс ухаалаг хот нь “энгийн” хоттой харьцуулахад асуудлыг илүү хялбар хурдан шийдэх боломжтой юм.
Иргэдийн оролцоо
Ухаалаг хотыг хөгжүүлэхэд иргэдийн оролцоо, санаачилга чухал бөгөөд олон улсын сайн туршлагаас харахад ухаалаг хотыг зөвхөн иргэд, хэрэглэгчдийн бодит хэрэгцээнд түшиглэн байгуулдаг ажээ.
Ухаалаг хотыг хөгжүүлэх замын зураглал нь нэгд, автоматжуулах газар нутгийг нарийн тогтоох, хоёрт, иргэд, олон нийтийн хэрэгцээг судлах, гуравт, ухаалаг хотын бодлогыг хэрэгжүүлэх, түүндээ иргэдийг татан оролцуулах юм.
24/7 байнгын сүлжээ
Ухаалаг хотын хамгийн чухал элементийн нэг нь хоорондоо нийтийн тээвэр, дэд бүтцээр нягт зөв холбогдсон гудамжууд юм.Улаанбаатарыг ухаалаг болгохын тулд гудамжны гэрлийн шон бүрийг маш олон төрлийн мэдээллийг цуглуулах, дамжуулах боломжтой болгож болно. Жишээ нь, харанхуйд хажуугаар нь хүн өнгөрөхөд асч гэрэлтүүлдэг, ойр орчим машины сул зогсоол байгаа эсэхийг мэдээлдэг, тухайн орчмын цаг агаар, агаарын бохирдол болон аль хогийн сав дүүрснийг хог ачдаг компанид мэдээлдэг зэрэг мэдрэгчүүдийг гэрлийн шон дээр суурилуулж болно.
Тав тух
Ухаалаг технологийн нөхцөлд аливаа бизнес илүү хурдтай өргөжин тэлж, хотын оршин суугчид авлига, хүнд сурталгүй, оочер дараалалгүй, дарамт шахалт багатай амьдрах боломж бүрддэг байна. Эдийн засгийн тогтвортой байдал бий болсноор аз жаргалтай, эрүүл орчинтой хот болж, амьдрал илүү хялбар болох ба энэ хэрээр бухимдал стрессгүй, амар тайван амьдрах болно.
Манай сүжээний цэгүүд
хамарсан талбай
Боломжит үйлчлүүлэгчдийн тоо
үйлчлүүлэгчид
Манай хаяг
Сүхбаатар дүүрэг
Твин Таур А, Улаанбаатар 10023
(976) 8811-4782
info@gatecorporation.mn




